2025оны 01 дугаар сард “ҮЦТХТ” ХХК нь нийт 8,660 данс нээгдсэнээс шинэ 3,624 данс, холболтын 5,032 данс нээсэн байна. ЭНД ДАРНА

100+
Хамтран ажиллагч байгууллага

3,039,421
Нийт данстай харилцагчид
Зах зээлийн мэдээлэл & Данс нээсэн тайлан & Ногдол ашиг тараалт & Үнэт цаасны төвлөрлийн судалгаа
Шинэ мэдээ
ҮЦТХТ Хувьцаат компанийн ногдол ашиг тараасан мэдээ, Үнэт цаасны төвлөрлийн судалгаа, Үнэт цаасны данс нээсэн тайлан
-
“МАХ ИМПЕКС” ХК-ийн 2023 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
“Мах импекс” ХК-ийн 2023 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 95 төгрөг /татвар суутгасан дүн/ тараасныг 2025 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн…
-
“МАХ ИМПЕКС” ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
“Мах импекс” ХК-ийн 2022 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 95 төгрөг /татвар суутгасан дүн/ тараасныг 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн…
-
ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРЛИЙН СУДАЛГАА 2025.01.31
2025 оны 01 сарын 31-ны байдлаарх үнэт цаасны төвлөрлийн судалгаа – Хувьцааны судалгаа үзнэ үү – Хөрөнгө оруулалтын сангийн судалгаа үзнэ үү.
-
2024 ОНЫ 12 САРД НЭЭГДСЭН ДАНСНЫ ХУРААНГУЙ ТАЙЛАН
2024 оны 12 дугаар сард “ҮЦТХТ” ХХК нь нийт 2,218 шинэ данс, иргэний 4,306 холболтын данс нээсэн байна. ЭНД ДАРНА
-
2024 ОНЫ 11 САРД НЭЭГДСЭН ДАНСНЫ ХУРААНГУЙ ТАЙЛАН
2024 оны 11 дүгээр сард “ҮЦТХТ” ХХК нь нийт 331 шинэ данс, иргэний 3,736 холболтын данс нээсэн байна. ЭНД ДАРНА
-
ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРЛИЙН СУДАЛГАА 2024.12.30
2024 оны 12 сарын 30-ны байдлаарх үнэт цаасны төвлөрлийн судалгаа – Хувьцааны судалгаа үзнэ үү – Хөрөнгө оруулалтын сангийн судалгаа үзнэ үү.
-
“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК 2024 оны эхний хагас жилийн ногдол ашгийг байршууулав
“Инновэйшн Инвестмент” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн ногдол ашиг болох нэгж хувьцаанд 19 төгрөг /татвар суутгасан дүнгээр/ тараасныг 2024 оны 12 дугаар сарын 25-ны…
-
“Э-ТРАНС ЛОЖИСТИКС” ХК-ийн 2023 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
“Э-Транс Ложистикс” ХК-ийн 2023 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 5 төгрөг 70 мөнгө /татвар суутгасан дүн/ тараасныг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр…
Бидний үйлчилгээ
Үнэт цаасны төвлөрлийн судалгаа

ҮНЭТ ЦААСНЫ ДАНС НЭЭХ
Та төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэснээр үнэт цаасны арилжаанд оролцох, эрх нээгдэх ба Та хувьцаа худалдан авах, хувьцаагаа зарах, үнэт цаасны үнэ ханшны талаар мэдээлэл зөвлөгөөг ҮЦК-иасаа авах өргөн боломж нээгдэнэ. Хувьцаат Компани нь ногдол ашгаа “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулан тараасан тохиолдолд төвлөрсөн хадгаламж дахь таны дансанд шууд бүртгэгдэн ордог.

НОГДОЛ АШИГ
- 2023 ногдол ашиг тараасан хувьцаат компаниуд компаниудын жагсаалт
- 2022 ногдол ашиг тараасан хувьцаат компаниуд компаниудын жагсаалт
- 2021 ногдол ашиг тараасан хувьцаат компаниуд компаниудын жагсаалт
- 2020.03.31
- 1990-2020 он ногдол ашиг тараасан хувьцаат компаниудын жагсаалт

MCSD API СЕРВИС
Цахим үйлчилгээний гэрээний дагуу үнэт цаасны компаниуд ашиглах боломтой.

01

02

03

04

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэхтэй холбоотой төр, засгийн шийдвэрүүдийг доороос үзнэ үү.
2011.03.31 | Монгол Улсын нийт иргэдэд 536 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн | Харах |
2012.04.11 | Монгол Улсын иргэдэд нийт 1072 ширхэг хувьцааг эзэмшүүсэн, аж ахуйн нэгжүүдэд худалдсан. | Харах |
2012.05.30 | Хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоож, саналын эрхгүй, захиран зарцуулахгүй нөхцөлтэйгээр эзэмшүүлсэн. | Харах |
2012.06.13 | Үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцааг эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам батлагдсан. | Харах |
2015.04.20 | Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргасан боловч хувьцааны төлбөр авч чадаагүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдэд хувьцааг нь буцаан эзэмшүүлэн бүртгэх тухай тогтоол гарсан. | Харах |
2017.05.30 | “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааг баталгаажуулах, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгжтэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарсан. | Харах |
Иргэн Та
ЭТТ ХК 1072 Хувьцааны бодолтыг хэрхэн хийх вэ?
Жишээ:
- Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8040 төгрөгт ногдох хувьцаа:
- (1072*8040) / 1000000 = 8.61888 ≈ 9
- Доржийн эзэмших хувьцаа: 1072 – 9 = 1063
- Оюутан Бат 2011 сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508040 төгрөгт ногдох хувьцаа:
- (1072*508040) / 1000000 = 544.618 ≈ 545
- Оюутан Батын эзэмших хувьцаа: 1072 – 545 = 527
- Оюутан Сүрэн 2012 сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 491960 төгрөгт ногдох хувьцаа:
- (1072*491960) / 1000000 = 527.3811 ≈ 528
- Оюутан Сүрэн эзэмших хувьцаа: 1072 – 528 = 544
- Иргэн Д 2012/03/18 өдөр нас барсан /Монгол улсын харъяатаас гарсан/ бол:
- Иргэн Д –ийн эзэмших хувьцаа: 536
- Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
- Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.
- Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.

ЭТТ 1072ш хувьцааны ногдол ашиг
2023 он ногдол ашиг арилжааны банкны дансанд шилжүүлсэн мэдээлэл E-Mongolia апп ашиглан шалгах боломжтой. App Store
2023 он ногдол ашиг арилжааны банкны дансанд шилжүүлсэн мэдээлэл E-Mongolia апп ашиглан шалгах боломжтой. Google Play

158989 тусгай дугаарт
Хувьцааны тоо ширхэг ногдол ашиг авсан эсэхээ шалгах 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа илгээж шалгах боломжтой.
