2024 оны 10 дугаар сард “ҮЦТХТ” ХХК нь нийт 299 шинэ данс, иргэний 2,459 холболтын данс нээсэн байна. ЭНД ДАРНА
100+
Хамтран ажиллагч байгууллага
3,039,421
Нийт данстай харилцагчид
Зах зээлийн мэдээлэл & Данс нээсэн тайлан & Ногдол ашиг тараалт & Үнэт цаасны төвлөрлийн судалгаа
Шинэ мэдээ
ҮЦТХТ Хувьцаат компанийн ногдол ашиг тараасан мэдээ, Үнэт цаасны төвлөрлийн судалгаа, Үнэт цаасны данс нээсэн тайлан
-
2024 ОНЫ 9 САРД НЭЭГДСЭН ДАНСНЫ ХУРААНГУЙ ТАЙЛАН
2024 оны 09 дугаар сард “ҮЦТХТ” ХХК нь нийт 255 шинэ данс, иргэний 1,203 холболтын данс нээсэн байна. ЭНД ДАРНА
-
“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Санхүүгийн зохицуулах хорооноос өмч хувьчлалын үр дүнд буюу 1992 оноос 2002 оны хооронд үүсгэн байгуулагдсан, өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа зогссон, татан буугдсан хөрөнгө оруулалтын сангийн…
-
ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРЛИЙН СУДАЛГАА 2024.10.30
2024 оны 10 сарын 30-ны байдлаарх үнэт цаасны төвлөрлийн судалгаа – Хувьцааны судалгаа үзнэ үү – Хөрөнгө оруулалтын сангийн судалгаа үзнэ үү.
-
“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ГИШҮҮДИЙН АНХААРАЛД
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 252 дугаар тушаалаар баталсан хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулах Ажлын…
-
ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРЛИЙН СУДАЛГАА 2024.09.30
2024 оны 09 сарын 30-ны байдлаарх үнэт цаасны төвлөрлийн судалгаа – Хувьцааны судалгаа үзнэ үү – Хөрөнгө оруулалтын сангийн судалгаа үзнэ үү.
-
“АПУ” ХК-ийн 2024 оны нэгдүгээр хагас жилийн ногдол ашгийг
хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа. “АПУ” ХК-ийн 2024 оны нэгдүгээр хагас жилийн ногдол ашиг болох нэгж хувьцаанд 52 төгрөг 25 мөнгө /татвар суутгасан дүнгээр/ тараасныг 2024…
-
“ГЕРМЕС ЦЕНТР” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
“Гермес Центр” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн ногдол ашиг болох нэгж хувьцаанд 11 төгрөг 88 мөнгө /татвар суутгасан дүн/ тараасныг 2024 оны 09 дүгээр…
-
“Баянгол Зочид буудал” ХК-ийн 2023 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
“Баянгол Зочид буудал” ХК-ийн 2023 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 285 төгрөг /татвар суутгасан дүн/ тараасныг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хувьцаа…
Бидний үйлчилгээ
Үнэт цаасны төвлөрлийн судалгаа
ҮНЭТ ЦААСНЫ ДАНС НЭЭХ
Та төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэснээр үнэт цаасны арилжаанд оролцох, эрх нээгдэх ба Та хувьцаа худалдан авах, хувьцаагаа зарах, үнэт цаасны үнэ ханшны талаар мэдээлэл зөвлөгөөг ҮЦК-иасаа авах өргөн боломж нээгдэнэ. Хувьцаат Компани нь ногдол ашгаа “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулан тараасан тохиолдолд төвлөрсөн хадгаламж дахь таны дансанд шууд бүртгэгдэн ордог.
НОГДОЛ АШИГ
- 2023 ногдол ашиг тараасан хувьцаат компаниуд компаниудын жагсаалт
- 2022 ногдол ашиг тараасан хувьцаат компаниуд компаниудын жагсаалт
- 2021 ногдол ашиг тараасан хувьцаат компаниуд компаниудын жагсаалт
- 2020.03.31
- 1990-2020 он ногдол ашиг тараасан хувьцаат компаниудын жагсаалт
MCSD API СЕРВИС
Цахим үйлчилгээний гэрээний дагуу үнэт цаасны компаниуд ашиглах боломтой.
01
02
03
04
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэхтэй холбоотой төр, засгийн шийдвэрүүдийг доороос үзнэ үү.
2011.03.31 | Монгол Улсын нийт иргэдэд 536 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн | Харах |
2012.04.11 | Монгол Улсын иргэдэд нийт 1072 ширхэг хувьцааг эзэмшүүсэн, аж ахуйн нэгжүүдэд худалдсан. | Харах |
2012.05.30 | Хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоож, саналын эрхгүй, захиран зарцуулахгүй нөхцөлтэйгээр эзэмшүүлсэн. | Харах |
2012.06.13 | Үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцааг эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам батлагдсан. | Харах |
2015.04.20 | Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргасан боловч хувьцааны төлбөр авч чадаагүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдэд хувьцааг нь буцаан эзэмшүүлэн бүртгэх тухай тогтоол гарсан. | Харах |
2017.05.30 | “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааг баталгаажуулах, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгжтэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарсан. | Харах |
Иргэн Та
ЭТТ ХК 1072 Хувьцааны бодолтыг хэрхэн хийх вэ?
Жишээ:
- Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8040 төгрөгт ногдох хувьцаа:
- (1072*8040) / 1000000 = 8.61888 ≈ 9
- Доржийн эзэмших хувьцаа: 1072 – 9 = 1063
- Оюутан Бат 2011 сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508040 төгрөгт ногдох хувьцаа:
- (1072*508040) / 1000000 = 544.618 ≈ 545
- Оюутан Батын эзэмших хувьцаа: 1072 – 545 = 527
- Оюутан Сүрэн 2012 сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 491960 төгрөгт ногдох хувьцаа:
- (1072*491960) / 1000000 = 527.3811 ≈ 528
- Оюутан Сүрэн эзэмших хувьцаа: 1072 – 528 = 544
- Иргэн Д 2012/03/18 өдөр нас барсан /Монгол улсын харъяатаас гарсан/ бол:
- Иргэн Д –ийн эзэмших хувьцаа: 536
- Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
- Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.
- Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.
ЭТТ 1072ш хувьцааны ногдол ашиг
2023 он ногдол ашиг арилжааны банкны дансанд шилжүүлсэн мэдээлэл E-Mongolia апп ашиглан шалгах боломжтой. App Store
2023 он ногдол ашиг арилжааны банкны дансанд шилжүүлсэн мэдээлэл E-Mongolia апп ашиглан шалгах боломжтой. Google Play
158989 тусгай дугаарт
Хувьцааны тоо ширхэг ногдол ашиг авсан эсэхээ шалгах 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа илгээж шалгах боломжтой.