ҮЦТХТ

70120460

info@mcsd.mn

Үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын журмууд орчуулагдлаа

Хайлт

УИХ-аас үнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг 2013 онд тус тус баталсан билээ.

Тус Хорооноос 2013, 2014 онуудад эдгээр хуулийн нарийвчилсан зохицуулалт бүхий дүрэм, журмуудыг боловсруулан баталсан. Тэдгээрээс зохицуулалтын гол журмууд болох “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам”, “Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам” зэрэг нийт 10 орчим журмыг Англи хэл рүү  орчуулаад байна. Энэ нь манай улсын үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ эрхлэх, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулагчдын хэрэгцээнд нийцэх юм.

Уг орчуулга нь албан бус (unofficial) хэлбэрээр орчуулагдсан болохыг анхаарна уу.

Энд дарж журмуудын орчуулгатай танилцана уу.

Эх сурвалж: www.frc.mn

Нийтлэл