Онол практикийн бага хурал болно

Компанийн засаглалын үндэсний зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Олон улсын санхүүгийн корпораци/IFC/, “Монголын хөрөнгийн бирж”ХК хамтран “Хувьцаа эзэмшигчдийн хурал ба эрх” сэдвээр онол практикийн бага хурлыг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09.30-13.00 цагийн хооронд Blue sky зочид буудлын 3 давхрын хурлын танхимд зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээнд “Монголын хөрөнгийн бирж”ХК, “ҮЦТТТХТ”ХХК, МҮЦАЭХ, хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, үнэт цаасны мэргэжлийн оролцогч компаниуд болон хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцох бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрх, биржийн бүртгэлийн шаардлага, үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдал зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдаж, улмаар хэлэлцүүлэг өрнөх юм.

Уг арга хэмжээний мэдээлэл, хөтөлбөрийг хувьцаат компани, үнэт цаасны мэргэжлийн оролцогч компаниудад цахим шуудангаар хүргүүлэх ба оролцогчдыг 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 261964 утас,  dagvadorj@frc.mn хаягаар бүртгэж байна.

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ