ҮЦТХТ

70120460

info@mcsd.mn

Санхүүгийн зохицуулах хороо зарим Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг буурууллаа

Хайлт


Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 9-р хурлаар зарим Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж шинэчлэн тогтоолоо.
Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг салбар бүрт нь бууруулснаар санхүүгийн зах зээлийг тэлэх, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг дэмжих, төрөөс учруулж буй ачааллыг багасгах ач холбогдолтой юм.
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлыг сайжруулах, идэвхжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэж Хөдөө Аж Ахуйн арилжааны хэлцлийн үнийн дүнгээс 0.08% авч байсныг 0.04% хувь болгож хугацаагүйгээр бууруулсан ба зарим хөрөнгийн зах зээлийн үйлчилгээний хөлсийг түр хугацаагаар чөлөөлөв. Үүнд:
-Үнэт цаасны арилжаанаас Хөрөнгийн биржийн авч байсан шимтгэлийн орлогоос Хороо 10%-ийг төвлөрүүлдэг төлбөрийг;
-“ҮЦТТТХТ” ТӨХХК-ийн төлбөр тооцооны орлогоос 10%-ийг Хороонд төвлөрүүлдэг төлбөрийг;
-Андеррайтерийн үйлчилгээний жил бүр тогтмол төлж байсан 2 сая төгрөгийн хураамжийг тус тус 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр хугацаагаар чөлөөллөө.

Эх сурвалж: http://www.frc.mn/