Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагаас арилжаа явуулах байгууллагууд ба зуучлагчдад зориулсан тасралтгүй үргэлжлэх бизнесийн төлөвлөгөөний талаар зөвлөж байна

Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага болох IOSCO нь санхүүгийн зах зээлийн чадамжийг сайжруулах ба зуучлагчдын эрсдлийг удирдах, гамшиг сүйрлийг тэсвэрлэн гарах мөн сүйрлийн дараа үйлчилгээгээ түргэн хугацаанд сэргээн явуулах чадварыг сайжруулахад чиглэсэн хоёр зөвлөмж тайланг 4 сарын 7-ны өдөр нийтэлсэн байна.

Арилжаа явуулах байгууллагуудын цахим арилжааны эрсдлийг үр дүнтэй зохицуулах ба тасралтгүй үргэлжлэх бизнесийн төлөвлөгөөний механизм нэртэй зөвлөмждөө арилжаа эрхлэх байгууллагуудын цахим арилжаатай холбоотой эрсдэл ба гамшиг сүйрлийг бизнесийг тасралтгүй үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй хэрхэн зохицуулахтай холбоотой авах алхмуудын талаарх ерөнхий дүгнэлтийг гаргасан байна. Техник техниологи байнга хувьсан өөрчлөгдөж байгаатай уялдан арилжаа эхрлэх байгууллагууд энэхүү өөрчлөлттэй байнга зохицон ажиллах шаардлагатай.

Уг тайланд арилжаа эрхлэх байгууллагууд хувьсан өөрчлөгдөж буй олон төрлийн эрсдлийг үр дүнтэй зохицуулахад зохицуулагчдын зүгээс хангах туслах зөвлөмжүүдийг багтаасан байна. Түүнчлэн үүнд эрсдэл бууруулах механизм, гол системийн бүрэн бүтэн, уян хатан ба найдвартай байдалд чиглэсэн тасралтгүй үргэлжлэх бизнесийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхдээ арилжаа эрхлэх байгууллагуудын авч үзэх шаардлагатай арга барилуудыг санал болгосон байна.

Олон улсын үнэт цаасны хороодын байгууллагын зүгээс гаргасан хоёр дахь зөвлөмж тайланд Зах зээлийн зуучлагчдын бизнесийн тасралтгүй үйл ажиллагаа ба нөхөн сэргэх төлөвлөгөө-нд зах зээлийн зуучлагчдын бизнесийн нөхөн сэргэх төлөвлөгөөний хувьд ерөнхийд нь авч үзэх стандарт ба арга барилуудыг зохицуулагчдад санал болгосон байна.

Энэхүү хоёр зөвлөмжийн тайланг бэлэн болгоход Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагын гишүүд, хувь нийлүүлэгчид ба салбарын оролцогчдын дүгнэлтийг үндэслэсэн болно.

Тайлангуудын гол зорилго нь зах зээлийн зуучлагчдын болон арилжаа эрхлэх байгууллагуудын бизнесийн тасралтгүй үргэлжлэх төлөвлөгөө ба нөхөн сэргэлтийн стратегийн хувьд байж болох сул тал эсвэл заагийг тодорхойлох юм.

Санал хүсэлт байвал 2015 оны 6 сарын 6-ны өдрөөс өмнө илгээх боломжтой

эх сурвалж: www.iosco.org