ҮЦТХТ

70120460

info@mcsd.mn

Европын холбоо клирингийн байгууллагын талаарх шийдвэрээ дахин хойшлууллаа

Хайлт

European-Union-flagsЕвропын холбоо судалж үзсэн баримт бичгийнхээ дагуу Мягмар гаригт Европын холбооны бус клирингийн байгууллагуудаар дамжин хийгдэх санхүүгийн бус хэрэгслүүдийн арилжааны талаар Европын холбооны банкуудад зориулан шинэ хууль журам батлахаар дахин хойшлууллаа.
Европ ба АНУ-ын зохицуулагчдын хооронд явагдаж буй хэлэлцээртэй холбогдуулан ЕХ Баасан гаригт шийдвэрээ 12 дугаар сар хүртэл хойшлуулах эсэх талаар санал авахаар төлөвлөөд байна.
Хэрэв батлагдвал энэ нь Европын банкууд батлагдаагүй гадаадын биржүүд дээр санхүүгийн бус хэрэгслүүдийг арилжаалахдаа илүү хөрөнгөтэй байх хэрэгтэй гэсэн шаардлагаас гурав дах удаагийн шат дараалан хөнгөлсөн тохиолдол болох юм.
Одоогийн сунгалт нь 6 дугаар сард дуусна. Олон улсын санхүүгийн хийсэн дүгнэлтээр хэрэв энэхүү хөнгөлөлттэй үеийг дахин сунгахгүй бол дэлхийн санхүүгийн бус хэрэгслийн зах зээл ойролцоогоор 700 их наяд америк долларын “сүйрэлд” хүрэх боломжтой гэж Европын холбооны саналд тусгажээ.
Санхүүгийн хямралын дараа боловсруулсан шинэ дүрэм журмын дагуу Европын холбооны банкууд хэрэв Европын холбооны стандартыг “хангаагүй” хууль эрхзүйн хүрээнд арилжааны клиринг хийх бол нэмэлт хөрөнгөтэй байх ёстой гэж заажээ.
“Европын холбооны зүгээс стандартыг хангасан гэж үзээгүй бол АНУ-ын клирингийн байгууллагууд Европын холбооны мандаттай санхүүгийн бус хэрэгслүүдийн клирингийг хийх боломжгүй. Европын холбооны зах зээлд нэвтрэх хүсэлтэй АНУ-ыг ялгаварлан гадуурхах Европын комиссын хандлага нь АНУ-ын зах зээл болон эдгээр зах зээлд оролцогчдод ихээхэн сөрөг нөлөг үүсгэж байна” хэмээн АНУ-ын санхүүгийн бус хэрэгслийн бирж болох CME группын Тэргүүн Терри Даффи өнгөрөгч сард Конгресст мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.uk.reuteurs.com