ҮЦТХТ

70120460

info@mcsd.mn

Хишиг хувь хүртээгүй иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь буцаан эзэмшүүллээ.

Хайлт

ЭТТ ХК“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцаан эзэмшүүлэн бүртгэх тухай 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Засгийн газрын 151 дүгээр тогтоол гарсан билээ. Үүний дагуу эх орны хувь хишиг хүртэхээр өргөдлөө гаргасан бүх иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцаан эзэмшүүлэн бүртгэх ажлыг “ҮЦТТТХТ” ХХК 2015 оны 4 дүгээр сарын 27-нд эхлүүлж 2015 оны 4 дүгээр сарын 29-д хийж дуусгалаа.

Хэрэв Та “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшиж буй талаар мэдээлэл авахыг хүсвэл манай компанийн www.mcsd.mn хаягаар орж ДАНСТАЙ ЭСЭХЭЭ РЕГИСТРЭЭР ШАЛГАХ гэсэн цонх руу нэвтэрч регистр гэсэн линк /холбоос/-ээр ороход регистрийн дугаараа бичих талбар гарч ирнэ. Уг талбарт иргэн Та регистрийн дугаараа кирил үсгээр бичиж оруулаад хайх гэсэн товчийг дарахад таны “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаарх мэдээлэл гарч ирнэ.

Хувьцаатай холбоотой тодруулж лавлах зүйл байвал Олон Нийттэй Харилцах Албаны 70120460 утсаар холбогдоно уу.